Travel Mind

Европын 6 улсын 11 хотоор аялах 11 шөнө, 12 өдрийн хөтөлбөр

Газар дундын тэнгисийн эрэг дагуух Испани, Андорра, Франц, Монако, Итали, Ватикан улсуудын түүх, архитектур, урлаг, далайн хотуудын өнгө төрхийг нэг аяллаар үзэх боломжтой энэхүү маршрут нь Барселоны модерн урлаг, Андоррагийн уулсын хот, Францын Ривьера, Монакогийн тансаг ертөнц, Италийн сэргэн мандалтын өв, Ром, Ватиканы түүхэн дурсгалуудыг багтаасан баялаг хөтөлбөртэй.

Аяллын маршрут

6 улс · 11 хот · 12 өдөр
Эхлэл / төгсгөлХоноглох хотууд
Барселон
Day 1–2🇪🇸

Испани — Барселон хот

  • Sagrada Família. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн, дэлхийн хамгийн том дуусаагүй Антони Гаудигийн гайхамшигт сор бүтээл Ромын Католик сүм юм. Дэлхийн хамгийн удаан үргэлжилж буй аркетиктурын төсөл 1882 онд эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй, Гизагийн агуу пирамидаас удаан баригдаж байгаа. Антони Гауди нас барсны 100 жилийн ойгоор буюу 2026 онд ашиглалтад орно. Базилика баригдаж дууссаны дараа 18 цамхагтай байх бөгөөд хамгийн өндөр цамхаг нь Есүс Христийг, бусад цамхагууд нь онгон Мариа, элч нарийг төлөөлдөг. Антони Гауди өөрөө төслийг дуусгах хүртэл амьдрахгүй гэдгээ мэдэж байсан. Барилгын ажлын хугацааны талаар асуухад "Миний үйлчлүүлэгч (Бурхан) яарахгүй байгаа" гэсэн алдартай үг байдаг.
  • Камп Ноу цэнгэлдэх хүрээлэн (дотогшоо нэмэлт төлбөртэй). Европын хамгийн том 105,000 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэн. 1992 оны зуны Олимп зохион байгуулагдсан энэхүү цэнгэлдэх хүрээлэн орчмоор аялж, Барселоны орчин үеийн түүх, спортын дурсгалт хэсэгтэй танилцана.
  • Каса Батльо. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Гаудийн уран сэтгэмж шингэсэн, долгиолсон хэлбэр дүрс, өвөрмөц фасадаараа алдаршсан барилгыг сонирхоно. Гауди байгальд шулуун шугам байдаггүй гэж үздэг байсан тул фасадыг бүхэлд нь долгиолсон хэлбэртэй, цонхнуудыг нь урсгал мэт загвараар шийдсэн энэ барилга нь өдрийн гэрэлд далайн мандал мэт гялалзан харагдана.
Гуэлл парк
Day 3🇪🇸

Испани — Барселон хот

Гуэлл парк

Алдарт архитектор Антони Гаудийн гайхамшигт бүтээлүүдийн нэг болох Гуэлл парк-аар аялна. Өнгөлөг мозайк чимэглэл, байгалийн хэлбэрийг дуурайсан багана, террас бүхий энэ парк нь Барселоныг дээрээс тольдон харах хамгийн үзэсгэлэнтэй цэгүүдийн нэг юм.

Андорра
Day 4🇦🇩

Андорра — Андорра хот

  • Nobility of Time баримал. Алдарт зураач Сальвадор Далигийн өвөрмөц бүтээл болох урсаж буй цагны хүрэл баримлыг үзнэ. Энэхүү бүтээл нь цаг хугацааны урсгал, амьдралын утга агуулгыг бэлгэдсэн сюрреал хэв маягийн сонирхолтой баримал юм.
  • Андорра ла Велла гүүр орчмоор явж, хотын төвийн өнгө төрхийг мэдэрнэ.
  • Sant Esteve Church. XI зууны түүхэн дурсгалт сүмээр зочилно.
Марсель
Day 5🇫🇷

Франц — Марсель хот

  • Дарь Эхийн сүм. Марсель хотыг 360 градусаар тольдон харах боломжтой өндөрлөг дээр байрлах сүмээр зочилно. Энэ сүм нь хотын бэлгэ тэмдэг төдийгүй Марсель хот, түүний боомт, эрэг орчмыг бүхэлд нь харах хамгийн үзэсгэлэнтэй цэгүүдийн нэг юм.
  • Old Port — хуучны усан боомт. 2600 жилийн түүхтэй худалдааны төв болох хуучны усан боомтоор аялна.
  • Boulevard Longchamp. XIX зууны үеийн тансаг хийцтэй, гайхалтай усан оргилуур, байгалийн үзэсгэлэнт тохижилт бүхий өргөн чөлөөгөөр зугаална.
  • Château d'If цайз. Монте Кристо гүн зохиол дээр гардаг Францын алдарт Иф цайз. Далайн дундах жижиг арал дээр байрлах алдарт цайзтай танилцана.
Канн Нийс
Day 6🇫🇷

Франц — Канн, Нийс хот

  • Каннын кино фестивалийн улаан хивс. Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болох олон улсын кино фестиваль болдог алдарт улаан хивсний орчимд зургаа татуулна. Францын Ривьерагийн тансаг өнгө төрхийг мэдрүүлэх онцгой мөч байх болно.
  • Нийс хот. Газар дундын тэнгисийн цэнхэр эргээр зугаалан, өмнөд Францын амралтын хотын тайван, дэгжин уур амьсгалыг мэдэрнэ.
Монако
Day 7🇲🇨

Монако — Монако хот

Тансаг ертөнцийн нийслэл

Хүн амын бараг 70 хувь нь долларын саятнууд бүхий баян тансагаараа алдартай Монако хотын аялал хийнэ. Hercule боомтын эргээр явж, дэлхийн тансаг зэрэглэлийн дарвуулт завьнуудыг харна. Luxury travel буюу тансаг зэрэглэлийн аялал жуулчлал хөгжсөн. Дэлхийн баячууд болон оддууд тансаг амьдарлын хэв маягаа тэнд гайхуулдаг. Хувийн дарвуулт усан онгоц, limited luxury edition машин, загварын хувцас, гоо үзэсгэлэнт хүүхнүүд, одууд, нөлөө бүхий эрхмүүдтэй энд таарна.

Писа Флоренс
Day 8🇮🇹

Итали — Писа, Флоренс хот

  • Италийн Налуу цамхаг. Олон зууны турш дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдын сонирхлыг татсаар ирсэн Италийн алдарт Налуу цамхаг. Писагийн энэхүү цамхаг нь дэлхийн хамгийн танигдсан архитектурын нэг бөгөөд Италийн аяллын салшгүй хэсэг болдог. Алдаатай инженерийн шийдэл нь цамхгийг дэлхийн хамгийн өвөрмөгц архитектурын бүтээлүүдийн нэг болгожээ.
  • Santa Maria del Fiore сүм. Флоренс хотын дэлхийн хамгийн алдартай христийн сүмүүдийн нэг. Уг сүмийн сүрлэг бөмбөгөр орой, сэргэн мандалтын үеийн уран барилгын хийц нь Флоренсийн өнгө төрхийг тодорхойлдог.
  • Palazzo Vecchio. Микеланджелотой холбоотой түүхэн орчинтой, XII зууны үеийн хотын захиргааны байрыг үзнэ.
Ром Ватикан
Day 9🇮🇹

Итали — Ром, Ватикан

  • Ром — мөнхийн хот. Энэ дэлхий дээр юу ч болсон, хаант засаглалууд унаж боссон ч Ром хот үргэлж мөнхөд оршсоор байх болно гэсэн итгэлээс үүдэлтэй Ром хотыг мөнхийн хот хэмээдэг. Ром хотоос аялал жуулчлал үүссэн ч гэж ярьдаг.
  • Ватикан улс. Ром хот дотор орших ЮНЕСКО-д бүртгэгдсэн цор ганц улс, НҮБ-ын гишүүн болоогүй дэлхийн хамгийн жижиг улс боловч Католик шашны төв. Ромын пап удирддаг энэхүү улсын архивт Ромын католик сүмийн 12 зууны турш хуримтлагдсан дэлхийн түүхэнд онцгой ач холбогдолтой (ихэнх нь нууц) баримт бичгүүд хадгалагддаг.
  • St. Peter's Basilica. Католик шашны хамгийн алдартай сүмүүдийн нэг. Дэлхийн архитектурын icon дэлхийн хамгийн алдартай бөмбөгөр орой бүхий Микеланжелогийн энэхүү бүтээлээс шашин, урлаг, түүхийн нэгдлийг мэдрэх боломжтой.
Ром
Day 10🇮🇹

Итали — Ром хот

  • Колизей. Эртний Ромын эзэнт гүрний үеэс хадгалагдан үлдсэн байгууламж дотроос хамгийн алдартай. Энэхүү байгууламж нь эртний Ромын инженерчлэл, хүч чадал, соёлын гайхамшгийг илэрхийлдэг. Колизейд мэсчин боол болон зэрлэг амьтдын тулаан зохион байгуулагддаг байжээ.
  • Треви усан оргилуур. Ром хотын хамгийн том усан оргилуур. Домогт өгүүлснээр 1 зоос шидвэл Ром руу буцах, 2 зоос — хайр дурлалтай учрах, 3 зоос шидвэл Ром хүнтэй гэрлэх баталгаа болно. Усан оргилуураас жилд дунджаар 1.3–1.5 сая евро цуглардаг ба буяны ажилд хандивладаг.
  • Piazza de Venecia талбай. Талбайг үзэж, талбайн урд байрлах худалдааны гудамжаар явж шоппинг хийнэ.
Стамбул
Day 11–12🇹🇷

Ром — Стамбул — Улаанбаатар

Ром–Станбул чиглэлд ниснэ. Европ, Азийг холбосон түүхэн хот Станбулд аяллын сүүлийн шөнийг өнгөрүүлнэ. Маргааш нь TK236 нислэгээр Улаанбаатар хотын зүг нисч Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар аялал өндөрлөнө.

Нислэг, тээврийн хэрэгсэл

Нислэг

УБ — Станбул — Барселон, Ром — Станбул — УБ

Turkish Airlines · Станбулаар дамжин

Орон нутгийн тээвэр

Benz V класс 2023

7–8 хүний суудалтай тансаг автомашин

Аялалын үнэд багтсан

  • УБ–Станбул–Барселон, Ром–Станбул–УБ олон улсын нислэгийн хоёр талын тийз
  • Хөтөлбөрт багтсан өглөөний цай, өдрийн хоол
  • Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
  • Аяллын унаа, аяллын хөтөч
  • Гадаад иж бүрэн аяллын даатгал
  • Визний баримт бичиг бүрдүүлэлт, орчуулгын зардал

Аялалын үнэд багтаагүй

  • Визний хураамж — 90 евро
  • Хөтөлбөрт багтаагүй нэмэлт хоол, үзвэр, үйлчилгээ

Түгээмэл асуулт хариулт