Travel Mind

Трэйвел Майнд Эйжэнси ХХК

Аялалын зөвлөмж

Европт аялахын өмнө мэдэх шаардлагатай бүх мэдээлэл — бичиг баримтаас эхлээд аяллын туршид анхаарах зүйлс хүртэл.

Шаардлагатай бичиг баримт

Аялахаас өмнө бүрдүүлэх материалууд

  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа нь 6 сараас дээш байх

  • Аяллын даатгалын бичиг баримт

18 нас хүрээгүй хүүхдэд нэмэлт материал

Хүүхэд хууль ёсны асран хамгаалагчаас (аав, ээж) бусад хүнтэй (өвөө, эмээ, ах, эгч г.м.) явах тохиолдолд доорх материалыг заавал бүрдүүлнэ:

  • Эцэг эх/асран хамгаалагчийн нотаратиар баталгаажуулсан итгэмжлэл

  • Эцэг эх/асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

  • Харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхийн хуулбар

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар

Аяллын бэлтгэл

Аялалд авч явах зүйлсийн жагсаалт

  • Хүчин төгөлдөр гадаад паспорт, виз, онгоцны тийз, аяллын даатгалын бичиг баримт, ОУ-ын төлбөрийн карт. Евро авч явахдаа 50, 100 дэвсгэртийн евро авна — том дэвсгэртийн евро тохиромжгүй.

  • Аялах газрынхаа цаг агаарын байдлыг судлаад тохирсон хувцас авч явах. Ямарч тохиолдолд хөлд эвтэйхэн гуталтай явах. Зуны улиралд нарны малгай, шил, нарнаас хамгаалах тос зайлшгүй.

  • Цаг агаарын урьдчилсан мэдээг weather.com-ээр шалгах боломжтой.

  • Хувийн аяны эмийн сан — өвчин намдаах, даралт, чихрийн шижин, халуун бууруулах, хордлого тайлах болон өөрийн чухал эм.

  • Жижиг савлагаатай аяны бүтээгдэхүүн — оо, сойз, шампунь, бие угаагч, таавчих. Зочид буудлаас эдгээрийг байхгүй байх магадлалтай (ихэнхдээ байдаг).

  • Гар утасны цэнэглэгч, зөөврийн цэнэглэгч (powerbank), цахилгаан олон үйлдэлтэй шилжүүлэгч залгуур. Европт 2 бөөрөнхий оролттой Type C, E залгуур хэрэглэнэ.

Агаарын тээврээр зорчих үеийн зөвлөмж

Нисэхийн өмнө болон нислэгийн үеийн дүрэм

30 кг

Бизнес зэрэглэл

23 кг

Энгийн тийз

8 кг

Гар тээш

  • ЕХ-ны хилээр нэвтрэхдээ 10,000 болон түүнээс дээш евро авч явж байгаа бол "EU Cash Declaration Form" маягтаар гаалийн мэдүүлэгт бичгээр мэдүүлэх шаардлагатай.

  • Нислэгт суухаас өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгийн бүрэн эсэхийг шалгах.

  • Нислэг эхлэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

  • Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, зөөврийн компьютер, дижитал камер зэрэг зүйлсийг гар тээшиндээ авч явах.

  • Зөвхөн өөрийн эд зүйлсийг тээвэрлэх. Таньдаг болон таньж мэдэхгүй хүний ачаа, барааг зөөвөрлөх нь таныг эрсдэлд оруулна.

Гар тээшинд хориглох зүйлс

  • Бүртгэл хийлгэх тээшинд шүдэнз, асаагуур, батерей хийхгүй байх

  • Хурц үзүүртэй зүйлс болон 100 мл-ээс дээш савалгаатай шингэн зүйлс (үнэртэй ус, тос, лосьон, оо, гел)

  • Гар тээш нь онгоцны суудлын доод болон тээш хадгалах хэсэгт багтахаар байж, 8 кг-аас хэтрэхгүй байх

Аялагч нислэг болон галт тэрэгний тийзийг хатуу нөхцөлтэй авсан тохиолдолд солих, шилжүүлэх, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг нөхцөл үүсвэл гарах зардлыг өөрөө хариуцна.

Зочид буудалд байрлах

Буудалд анхаарах дүрэм, журам

  • Өрөөнөөс утасны дуудлага хийх, мини бар болон хөргөгч дэх ("complementary" гэснээс бусад) хүнсний зүйлүүд нэмэлт төлбөртэй — буудлаас гарахад аялагч өөрөө тооцоогоо хийнэ.

  • Аяллагчийн буруугаас болж гарсан хохирол — зочид буудал, рестораны эд зүйл эвдэх, түлхүүр/хаалганы карт үрэгдүүлэх, цагаан хэрэглэл урах, гэмтээх зэрэг зөрчлийг аялагч өөрөө хариуцна.

  • Хувийн үнэт эдлэлийг алдахаас сэргийлж буудлын сейфэнд хадгалах эсвэл буудалд тогтоосон журмыг мөрдөх.

  • Зочид буудлын өрөөнд тамхи татахыг хориглодог ба торгуультай — энэ дүрмийг заавал дагах.

  • Зочид буудлын өрөөнд олуулаа бөөгнөрөх, дуу чимээ ихээр гаргах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх.

Аяллын туршид анхаарах бусад зүйлс

Аюулгүй, тав тухтай аялалын зөвлөмж

  • Бага насны хүүхдэд байнга хяналт тавих, ганцааранг нь орхихгүй байх, салж төөрөхгүйд анхаарах.

  • Аяллын хөтөлбөр, маршрутыг дагах. Товлосон газарт цагтаа цуглах, хоцрохгүй бусдыг удаан хүлээлгэхгүй байх.

  • Үнэ бүхий эд зүйлийг биедээ байнга авч явах — машинд үлдээхгүй, орхихгүй байх.

  • Худалдаж авсан бараа бүтээгдэхүүний баримтыг хадгалах — нисэх онгоцны буудлаас НӨАТ буцаан олголт авах боломжтой. Улс орон бүрт авах дүн өөр өөр байдаг.

  • Аяллын хөтөч болон байрлаж буй зочид буудалтай холбогдох утас, хаяг, машины дугаарыг тэмдэглэж заавал биедээ авч явах. Төөрсөн тохиолдолд таксинд буудлын картыг үзүүлж хүргүүлэх боломжтой.

  • Зам хөндлөн гарахдаа заавал гэрлэн дохио, явган хүний гарцаар гарна.

  • Дата эрх бүхий eSIM Монголоос авах боломжтой — зөвхөн eSIM дэмждэг гар утсанд ажиллана. Үндсэн дата дууссаны дараа бага хурдны хязгааргүй дата ажиллана.