Европын 5 улсын 5 хотоор аялах 10 шөнө, 11 өдрийн хөтөлбөр
Европын хойд зүрхэнд нуугдсан тансаг мэдрэмж, гайхамшигт байгаль, түүхэн сүр жавхланг мэдэрсэн Скандинов аялал. Тэнгэрээр, далайгаар, газраар Дани, Норвеги, Шведь, Финланд, Герман зэрэг улсуудаар аялж аз жаргалаараа тэргүүлэгч улсуудын нууцыг мэдээрэй.
Аяллын маршрут
5 улс · 5 хот · 11 өдөрЭхлэл / төгсгөлХоноглох хотууд

Day 1🇩🇪
Герман — Франкфурт хот
- •Франкфурт хотын олон улсын нисэх буудалд газардаж, европ хариуцсан менежертэйгээ уулзаад, Хамбург хот руу явна.

Day 2🇩🇪
Герман — Хамбург хот
- •Герман улсын хоёр дахь том хот төдийгүй далайн боомтоороо алдартай Хамбург хотын аялал хийнэ.
- •Хотын захиргааны байгууламжтай танилцана.
- •Beatles хамтлагын нэрэмжит талбай дээр очино.
- •Reeperbahn гудамжаар явна. Жуулчдын саатах дуртай амралт, зугаа цэнгэлийн гудамжаар аялна.

Day 3🇩🇪
Герман — Хамбург хот
- •Хамбург хотын хамгийн том Аутлет орж шоппинг хийнэ.
- •Өдрийн хоолны дараа Дани улсын нийслэл Копенхаген хотын зүг хөдөлнө.

Day 4🇩🇰
Дани — Копенхаген хот
- •Nyhavn канал гудамж. 17-р зууны өнгөлөг түүхэн барилгууд бүхий канал гудамжаар зугаална.
- •Amalienborg Palace. Дөрвөн Рококо хэв маягийн ордон цайзаас бүтсэн хааны ордон бүхий төв талбайгаар зугаална.
- •Gefion усан оргилуур. Нордикийн бурхан биетэй Гефион дөрвөн хүчирхэг үхрийг дүрсэлсэн хүрэл чулуун баримал.
- •Лусын дагинын хөшөө. Данийн нэрт зохиолч Ханс Кристиан Андерсены "The Little Mermaid" зохиолоос сэдэвлэсэн 1.25 м өндөр, 175 кг жинтэй хотын бэлгэ тэмдэг хөшөө.
- •Копенхаген–Осло чиглэлд явах усан онгоцоор явж North Sea далай дээр усан онгоцонд хононо.

Day 5🇳🇴
Норвеги — Осло хот
- •Вигеланд парк. Цор ганц уран бүтээлчид зориулсан Густав Вигеландын 200 гаруй баримал бүхий дэлхийн хамгийн том уран баримлын парк.
- •Норвегийн Хааны ордон. Неоклассик хэв маягаар баригдсан Норвегийн Вант улсын Хааны ордны гадна очно.
- •Storting Building. 160 жилийн түүхтэй Парламентын ордонг сонирхоно.
- •Karl Johans Gate. 1 км үргэлжлэх төв явган гудамжаар аялна.

Day 6🇳🇴
Норвеги — Осло хот
Чөлөөт өдөр
Хүний хөгжлийн индексээр тэргүүлэгч, дэлхийн хамгийн аз жаргалтай орныг, хүмүүсийн амьдарлын хэв маягыг өөрийн нүдээр ажиглаж, нууцыг олоорой.

Day 7🇸🇪
Шведь — Стокгольм хот
- •Шөнийн Осло хотын аялал хийнэ.

Day 8🇸🇪
Шведь — Стокгольм хот
- •Хотын захиргаа, Хааны ордон, Парламентын ордон. Алтан титэмт оройтой 106 метр өндөр цамхаг бүхий барокко маягийн дэлхийн хамгийн том ордон — 600 гаруй өрөөтэй, харуул солигдох ёслолыг жуулчид хүндэтгэн сонирходог.
- •Gamla Stan. 13 дугаар зуунаас эхлэлтэй Шведийн түүхэн зүрх болсон нарийн чулуун гудамж бүхий хуучин хотын төвөөр аялна.
- •Хүслийн хүү хэмээх бяцхан хүүгийн хөшөө дээр очиж хүслээ шивнээрэй.
- •Vasamuseet. Скандинавын орнуудын хамгийн гайхалтай музейн нэг. Дэлхийд цор ганц бүрэн хадгалагдан үлдсэн 17 зууны үеийн байлдааны хөлөг онгоц — далайн усан дор 333 жил байсан энэхүү хөлөгт 40,000 гаруй олдвор, 12 төрлийн үзэсгэлэн.

Day 9🇫🇮
Финланд — Хельсинки хот
- •Өглөөний цайны дараа чөлөөт цаг, шоппинг хийнэ.
- •Өдөр 14 цагт Финланд улсын нийслэл Хельсинки хот руу Балтын тэнгисээр усан онгоцоор аялна. Татваргүй барааны дэлгүүр, казино, баар, ресторан, бассейн зэрэг олон төрлийн үйлчилгээтэй.
- •Baltic Sea тэнгис дээр усан онгоцонд хононо.

Day 10🇫🇮
Финланд — Хельсинки хот
- •Сенат талбай. Засгийн газрын ордон, Их сургууль, Үндэсний номын сангаар хүрээлүүлсэн талбайгаар зугаална.
- •Хельсинкийн сүм. Карл Людвиг Энгелийн зохион бүтээсэн неоклассик Лютеран сүм. 62 метр өндөртэй, цагаан фасад, ногоон бөмбөгөр орой бүхий үндэсний бэлгэдэл сүм.
- •Маркет талбайгаар явж эргийн дагуу зугаална.
- •Helsinki Central Library Oodi. 3 удаагийн дэлхийн шилдэг номын сангийн шагнал авсан, 3D хэвлэгч, бичлэгийн студи, тоглоомын өрөө, кино театр, "Номын диваажин" дээд давхар бүхий олон нийтийн Hub төв.

Day 11🇩🇪
Хельсинки — Франкфурт — УБ
- •Франкфурт чиглэлд ниснэ. Өдрийн нислэгээр Улаанбаатар хотын зүг нисч Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар аялал өндөрлөнө.
Нислэг, тээврийн хэрэгсэл
Нислэг
УБ — Франкфурт — УБ, Хельсинки — Франкфурт
МИАТ шууд нислэг · Boeing 787-800 · OM 137
Орон нутгийн тээвэр
Benz V класс 2023
7–8 хүний суудалтай тансаг автомашин
Аялалын үнэд багтсан
- ✓УБ–Франкфурт, Франкфурт–УБ олон улсын нислэгийн хоёр талын тийз
- ✓Хельсинки-Франкфурт нислэгийн нэг талын тийз
- ✓Хөтөлбөрт багтсан өглөөний цай, өдрийн хоол
- ✓Хөтөлбөрт багтсан үзвэрүүд
- ✓Аяллын унаа, монгол аяллын хөтөч
- ✓Гадаад иж бүрэн аяллын даатгал
- ✓Визний баримт бичиг бүрдүүлэлт, орчуулгын зардал
Аялалын үнэд багтаагүй
- ✗Визний хураамж — 90 евро
- ✗Хөтөлбөрт багтаагүй нэмэлт хоол, үзвэр, үйлчилгээ
