Токио болон Фүжи уулын аялал

  • Аялагчид өглөө 08:00 цагт Чингис хаан олон улсын шинэ нисэх буудалд цуглана.
  • 09:55 цагийн нислэгээр Япон улсын Токио хотыг зорино.
  • 15:45 цагт Нарито олон улсын нисэх буудалд газардана.
  • Фүжи уулын ойролцоох буудал руугаа явна. Бидний байрлах зочид буудал нь Onsen буюу Японы уламжлалт байгалийн халуун рашаантай тул алжааллаа тайлаарай.
  • Фүжи уулын зочид буудалд хононо.
  • Дэлхийн өвд бүртгэгдсэн Ошино Хаккай тунгалаг нуур болон сүрлэн байшинтай тосгонд очно.
  • Шираито хүрхрээ үзнэ. Шираито хүрхрээ нь Японы хамгийн үзэсгэлэнттэй хүрхрээний нэг бөгөөд Дэлхийн өвд бүртгэгдсэн..
  • Өглөөний цайны дараа Фүжи уулын аялал хийнэ. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй уулсын нэг болох Фүжи уул нь Японы хамгийн алдартай газар ба төгс тэгш хэм бүхий галт уулын хэлбэр нь тоо томшгүй олон урлагийн бүтээлд мөнхөрч үндэсний домогт бэлгэ тэмдэг болсон төдийгүй ер бусын симметрик хэлбэрээрээ гайхагдсан уул юм.
  • Фүжи уулын ойролцоо өдрийн хоолонд орно.
  • Буддын эртний сүм үзнэ.
  • 18 цагт Токио хот руу хөдөлнө.
  • Өглөөний цайны дараа Токио хотын төв рүү хөдөлнө.
  • Асакуса жуулчдын гудамж → дурсгалын дэлгүүрүүд, уламжлалт орчин
  • Сэнсожи сүм → Токиогийн хамгийн эртний Буддын хийд
  • Шибуя олон замын уулзвар → дэлхийд алдартай хөл хөдөлгөөн, Хачико нохойны хөшөө
  • Скай Трий цамхаг (634 м) → хотын хамгийн өндөр цамхаг, ажиглалтын тавцангаас Токио хотын шөнийн 360° харна.
  • Өглөөний цайны дараа Уцуномия хотын зүг хөдөлнө
  • Дэлхийн 7 гайхамшгийн цогцолбор байгууламжийг үзэж, дэлхийн алдарт архитектур, түүхийн дурсгалуудыг нэг дороос сонирхоно.
  • Кэгон хүрхрээ дээр очиж, 97 метрийн өндрөөс буух сүрлэг усыг тольдон үзэх, байгалийн үзэмжийг мэдрэх болно.
  • Уцуномия амьтны хүрээлэнгээр зочлон, төрөл бүрийн амьтдыг ойроос харах, гэрэл зураг авах
  • Өглөөний цайны дараа чөлөөт өдөр эхэлнэ
  • Үмихотару хиймэл арал дээр очиж, далайн дунд орших, далай доогуурх түннель болон далай дээгүүрх гүүрийн зааг дээрх өвөрмөц байгууламжийг үзэх
  • Mitsui Outlet Park-д зочилж, олон улсын болон Японы брэндийн дэлгүүрүүдээр шоппинг хийх
  • Өглөөний цайны дараа Нарита нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
  • 14.40 цагийн нислэгээр нисч орой 19:45 минутад Улаанбаатар хотод бууна.
  • Үнэ: 5,600,000₮
  • Хугацаа: 5 шөнө 6 өдрийн

Аялал захиалах

Please enable JavaScript in your browser to complete this form.

© 2026 он. Travel Mind Agency. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency